Өнөөдөр нэр дэвшигчдийн хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа дуусна

2020-05-19 1360 0

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Тэгвэл өнөөдөр мэдүүлгээ гаргах өдөр бөгөөд 23.59 цагаас өмнө нэр дэвшигчид ХОМ-ээ бүрдүүлэх хэрэгтэй аж.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт 12 нам, дөрвөн эвсэл, бие даагч нар болох нийт 670 орчим нэр дэвшигчдийн мэдээллийг СЕХ-ноос АТГ-т ирүүлжээ. Нэр дэвшигчдийн мэдээллийг цахим системдээ үүсгээд явж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт нэр дэвшигчдийн 360 буюу 51.2 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.

Өнөөдрийн дотор багтааж ХОМ-ээ баталгаажуулаагүй нэр дэвшигч бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр нэр дэвшиж чадахгүй байх магадлалтай юм. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын хураангуй мэдээллийг зургадугаар сарын 2-нд АТГ-ын цахим хуудсанд байршуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23