Энэ сарын 19-22 нд ихэнх нутгаар хур тунадас орно

2020-05-18 791 0

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 20 хэм дулаан байна.

Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар  болон  Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар  баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын хөндийгөөр 14-19 хэм,  Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 

19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, буад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 20-оос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15