Монгол улс дахь коронавируст халдварын батлагдсан тохиолдол 140 боллоо

2020-05-18 934 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр 19-53 насны гурван хүн буюу хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй эмнэлгээс гарч дараагийн шатны хяналтад шилжиж байна. Эдгээр хүмүүс 30-45 хоногийн хугацаанд эмчлэгдсэн. Дархан-Уул аймагт ачаа тээврийн 22 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-д 43 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс нь коронавирус илэрлээ. Цэргийн сургуулийн нэг оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг иргэн, Орхонд тусгаарлагдаж байсан хоёр иргэнээс уг вирус илэрсэн. Эдгээр хүмүүсийг ХӨСҮТ-рүү татан авах ажиллагаа одоо хийгдэж байна. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдлын тоо 140 болж байна.

Өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж буй учир бид эмч ажилчдын багаа дотогш оруулан хүн хүчээ нэмж байна. Халдвар тархах эрсдэлтэй нэг зам нь эмнэлгийн тусламж үзүүлж буй эмч ажилчид халдвар авах юм. Тиймээс бид шар бүс буюу хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөх, тайлах өрөөнд камерын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн мананцар үүсгэгч буюу ариутгал, халдваргүйтгэл хийх кабиныг мөн захиалаад байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17