Хэнтий аймагт замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна

2020-05-15 983 0

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах,

Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгаа.

Иймд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба захирамж гаргажээ. Уг захирамжаар өнөөдрийн 10:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28