37 хүнээс “Covid-19” илэрч, батлагдсан тохиолдлын тоо 98 боллоо

2020-05-14 1633 0

Дөнгөж саяхан Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр үдээс хойш гарсан шинжилгээний хариугаар 37 шинэ тохиолдол нэмэгдлээ. Ингээд ОХУ-аас өчигдөр ирсэн оюутнуудын 55 нь коронавирусийн халдвартай нь тогтоогдлоо. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 98 боллоо. Үдээс өмнө хэлсэн 19 тохиолдлын нэг нь ажиглалтад байсан иргэний давтан шинжилгээнээс уг халдвар илэрсэн” хэмээлээ.

Ийнхүү Франц улсын иргэнээс анхны тохиолдол нь илэрч байсан коронавируст халдварын Монгол дахь батлагдсан тохиолдлын тоо 98 болоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19