“Covid-19” бүрэн устахгүй, зэрэгцэн “оршино”

2020-05-14 726 0

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Шинэ төрлийн коронавируст халдвар нь ДОХ шиг бүрэн устдаггүй өвчин болох магадлалтай” гэж мэдээллээ. 

ДЭМБ-ын шуурхай хөтөлбөрийн захирал Майк Райан “Бидний хувьд бодит байдалтай эвлэрэх нь чухал гэж бодож байна. Одоогоор хэн ч энэ өвчнийг хэзээ устаж арилах талаар хэлж чадахгүй байна” гэсэн байна.

Уг өвчний эсрэг вакцин гарсан ч өвчин бүрэн устахгүй, харин хүн төрөлхтөн хяналтдаа оруулж чадна гэж тус байгууллага дүгнэжээ.

Тэрээр “Хэдийгээр вакцин нь гарсан ч улаан бурхан өвчин бидний дунд байсаар байгаа шүү дээ” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин бүтээх 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас Герман, АНУ зэрэг улсуудад клиник туршилтын шатандаа оржээ. Одоо дэлхийн улс орнууд хорио цээрийн дэглэмээс гарч хэрхэн хэвийн амьдралд эрсдэл багатай шилжихэд бүх анхаарлаа хандуулж байна.

Бид коронавирустэй зэрэгцэн орших цаг үед шилжих хэрэгтэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

А.Цогцэцэг: Шинжилгээгээр хоолны хордлогын улмаас ХӨСҮТ-д ирсэн 400 хүний 80 нь бэлгийн замын халдварт өвчтэй гарсан

Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал “Чингис хаан” зочид буудалд болж байна. Энэ

2025-08-21

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478 сая төгрөгийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авсан…

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоот

2025-08-05

“Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг зогсоож, 6-р ээлжийн хөтөлбөрийг цуцалжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн үйл ажиллагааг долоодугаар сарын 1

2025-07-18