Франкфуртаас ирсэн нэг иргэн, ОХУ-аас ирсэн сонсогчдын 18-аас нь коронавирус илэрлээ

2020-05-14 1024 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хийгдэж буй шинжилгээ болон шинээр илэрсэн тохиолдлын талаарх мэдээллийг өглөө. Өчигдөр буюу 05 сарын 13-ны өдөр ХӨСҮТ-ийн хяналтад байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ. Уг эмэгтэй Сөүлээс ирсэн ба ажиглалтад байх явцдаа 2 удаа шинжилгээ өгөхөд СӨРӨГ хариу гарч байсан байна.

Д.Нямхүү “ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дах лабораторид нийтдээ 375 хүнд шинжилгээ хийлээ. Мөн ачаа тээврийн машины 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн” гэв. Уг иргэн нь Франкфуртын нислэгээр ирсэн иргэн аж.

Мөн өчигдөр ирсэн сонсогчдоос шинжилгээ авахад 18 оюутнаас коронавирус илэрсэн гэж мэдээллээ.

Ингэснээр Монгол улс дахь батлагдсан тохиолдлын тоо 61 болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10