Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

2020-05-14 1701 0

Өчигдөр буюу 05 сарын 13-ны өдөр Оросын цэргийн тусгай үүргийн гурван онгоц 13:25, 15:10, 15:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж Монгол сонсогчид эх орондоо ирсэн билээ.

Тус нислэгээр Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг сонсогч, оюутан, зэвсэгт хүчний алба хаагчид нийлсэн 347 хүн эх орондоо ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлалтад аваад байна.

Тэгвэл өнөөдөр 09:20 минутад Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа. Энэхүү нислэгээр нийт 179 хүн эх орондоо ирж байгаа юм. Уг нислэгээр ирж буй зорчигчдыг хүлээн авч, асуумж тандалт хийх, ажиглалт, тусгаарлалтад шилжүүлэх ажил яг одоо хийгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10