Б.Тулга: Зээл аваагүй ахмадуудад тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох хэрэгтэй

2020-01-07 176 0

УИХ-ын дарга Г.занданшатар мэдэгдэл хийж, “Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ, энэ оны хоёрдугаар сараас эхлэн тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад тэтгэврээ бүтнээр нь авна” гэв. Уг асуудалтай холбоотойгоор МАХН-аас мэдээлэл хийлээ.  

МАХН ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын бонд гаргах, зээл авах зэрэг аргыг хэрэглэн татвар төлөгчдөд дахин ачаа үүрүүлэхгүй байх ёстой гэв. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

-“МАХН 2019 онд “Өргүй Монгол үндэсний хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж, өрийн дарамтад байгаа иргэдтэй уулзан, судалгаа хийсэн. Үр дүнд нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх нь Монгол Улс улс төр, эдийн засгийн хямралаас гарах нэг шалтгаан юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

Дараа нь уг асуудлыг шийдэх гарц гаргалгааг төрийн эрх барьж буй эрх мэдэлтэй албан тушаалтнуудад хүргүүлж, албан ёсны хүсэлт тавьсан. Тэр утгаараа 2020 оны шинэ жилийн мэндчилгээндээ ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх санал санаачилгыг Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдийн хүрээнд авч хэлэлцээд тэтгэврийг тэглэхээ зарласан билээ.

МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх уг санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна. Мэдээж аливаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. МАХН тэтгэврийн зээл, зээлийн  хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Үүнд:

  1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх
  2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх эрэг зарчмыг баримтлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна.

Дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй.

  1. Малчдын зээлийн хүүг тэглэх
  2. Цалингийн зээлийн хүүг тэглэх
  3. Ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна.

Дахин бонд гаргаж зээлийн өрийг төлж, татвар төлөгчдөд дарамт учруулж болохгүй. Мөн тэтгэврийн зээл авахыг болиулж, зээл аваагүй ахмадуудыг орхигдуулж буй явдлыг эсэргүүцэж байна” гэв.

Өр тэглэх тухай асуудал санхүүжилтийг хэрхэн босгох вэ гэдэг нь олны анхаарлыг ихээр татаж буй асуудал болоод буй.

Тэгвэл энэ талаар МАХН-ын дэвшүүлж буй саналаа мэдээллийн үеэр хэлсэн юм. Үүнд,

  1. Капитал банк дампуурч, уг банканд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, ЭМД-ын сангийн 134.8 тэрбум төгрөг буюу нийт 240 орчим тэрбум төгрөг
  2. “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн эх үүсвэр бүрдүүлэх
  3. Аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэдгийг тогтоосон тул энэ мөнгийг төлүүлэх
  4. Албан тушаалтнуудын хулгайлсан 12 их наяд төгрөгийг хулгайлсан эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэргийг хэлэв. 

Манай улсад тэтгэврийн насны 430 мянга гаруй ахмад бий. Эдгээрээс 233 мянган ахмад нь тэтгэврийн зээлтэй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19