ОХУ дахь сонсогчид, Турк, Энэтхэг улсад байгаа иргэдээ татан авна

2020-05-12 1399 0

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийтдээ 6235 иргэн ажиглалтад орж, иргэдийг амралт сувиллын газар болон зочид буудалд тусгаарлажээ.

Улсын хэмжээнд хорт хавдартай зургаан хүн, тав хүртэлх насны 40 хүүхэд ажиглалтад байна. Нийт 141 эмч мэргэжилтэн иргэдийн хамт тусгаарлагдаж байгаа бол гэрийн тусгаарлалтад 450 иргэн байна. 

Эрчимт эмчилгээний тасгийн эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх, аймгуудад эрүүл мэндийн нэгдсэн газар бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд бэлэн байдлаа хангаж байна.

Ойрын өдрүүдэд гурван удаагийн нислэгээр ОХУ дахь сонсогчид, Турк, Энэтхэг улсад байгаа иргэдээ татах ажлыг зохион байгуулна. Ажиллагаанд зориулж Орхон, Сэлэнгэ аймаг бэлтгэлээ хангаж байгаа аж.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19