Э.Бат-Үүл МАН-ын дарга У.Хүрэлсүхийг генсекийнх нь хамт “дуэль”-д дуудав

2020-05-11 993 0

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэрээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн бөгөөд нэр дэвших эрхээ авахын тулд хуулийн дагуу тойргийнхоо сонгогчдоос гарын үсэг цуглуулж эхэлжээ.  

Өмнө нь З.Энхболдын нэр дэвшсэн дурын тойрогт очиж өрсөлдөнө хэмээн мэдэгдээд байсан тэрээр өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нарыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өөртэй нь өрсөлдөхийг уриалж байх юм. 

Үүнийхээ учрыг Э.Бат-Үүл “МАН-ын олигархиуд айлуудын хашааг ганц өрөө байрны үнэ хүрэхгүй мөнгөөр худалдаж аваад дээр нь барилга барьж, ашгаа хийдэг. Би тэрийг нь таслан зогсоож өөрийнхөө газар дээр өөрийнхөө орон сууцыг барих боломжийг нь олгосон.

Үүнд хорссон МАН гэр хорооллын барилгажилтыг зогсоож, намайг гэмт хэрэгтэн болголоо. Сонгуулийн дараа Д.Амарбаясгалангаа хотын дарга болгох юм гэнэ. Түүн шиг ЖДҮ-чин, хулгайчаар нийслэлчүүд удирдуулах болтлоо доошоо ороогүй шүү. Түүнийхээ оронд Баянзүрхэд ирээд надтай өрсөлд” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03