Реппер Gee шивээсээ харж зоригждог

2020-05-08 1684 0

Урлагийнхан тэр дундаа хип хопчид биен дээрээ янз бүрийн өвөрмөц шивээс хийлгэж гангарцгаадаг. Тэгвэл Монголын дуучдаас хамгийн олон шивээстэй хүнээр реппер Gee тодроод байна. Хатуу үгтэй, гөжүүд төрхтэй реппер Gee одоогоос хэдэн жилийн өмнө бие дээрээ 12 шивээстэй байсан.

Түүний хоёр мөр, шуу, гар, цээж, нуруу, хүзүүний ар, дагз гээд шивээсгүй газар ховор. Гэхдээ түүний шивээсүүд зүгээр нэг гангараа биш тус бүрдээ гүнзгий утга агуулгатай гэнэ.

Нуруун дээрх шивээс нь түүний дууны дахилт шүлэг байдаг бол баруун гарын шуун дээрээ мөнгөнөөс хараат бус байна гэдэг агуулгатай шивээс хийлгэсэн аж. Өөрөөр хэлбэл оюун санааныхаа эрх чөлөөг мөнгөнөөс хамгаална гэсэн билэгдэлтэй гэнэ. Харин гаран дээрх шивээс нь “Айвал бүү хий, Хийвэл бүү ай” гэсэн зүйр үг.

Зүүн гарын шуундаа “Вуутанг” гээд сонсдог хамтлагийнх нь лого байдаг бол баруун мөрөн дээр нь “2рас”-ийн шивээс, нөгөө талд нь түүний бүлгийн лого, нэртэйгээ байдаг юм байна. Заримдаа тэрээр эдгээр шивээсээ харж зоригждог гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03