Гэрээсээ гарахдаа гар утсаараа автомашины зогсоол захиалдаг болно

2020-05-08 2739 0

Энэ тавдугаар сард эхлэх авто зогсоолын журмыг шинэчлэлийн талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 570 орчим авто машины зогсоол байдгаас 75 нь төлбөртэй зогсоол байдаг.

Тэгвэл төлбөргүй зогсоолууд буюу нийтийн эзэмшлийн зогсоолд тухайн орчинд амьдардаг, ажилладаг хүмүүс автомашинаа удаан хугацаанд тавьж, төрийн байгууллагаар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүст зогсоол олдохгүй асуудал үүсдэг.

“Шинэчилсэн журмаар ажил төрлөө хөөцөлдөж буй иргэдэд зогсоол олдохгүй байхын зовлон байхгүй болно” гэж С.Энхтөр онцоллоо.

Одоо жолооч зогсоолд машинаа тавихдаа хаалтны наана зогсож, кноп даран тасалбар авч, гарахдаа төлбөрөө хийдэг бол шинэчилсэн журмаар жолооч гэрээсээ гарахдаа зогсоолоо захиалдаг болох юм.

1-р алхам: Жолооч гэрээсээ гарахдаа хотын хаана ямар зогсоол байна гэдгийг хараад гар утасны аппликейшнаар дамжуулан зогсоолын захиалгаа өгнө. Ингэхдээ хэдэн цаг зогсох хугацаагаа зааж өгөх юм байна.

2-р алхам: Захиалга өгсөн тохиолдолд зогсоолын ажилтнуудын пос машин дээр захиалгатай гэсэн шуудан ирнэ.

3-р алхам: Жолооч ирээд зогслоо, зогсоолын хажууд байгаа QR кодыг гар утсандаа уншуулаад цагаа эхлүүлнэ.

Нийслэлийн авто зогсоолыг гурван бүсэд хуваан үзжээ. Нэгдүгээр бүст төв орчмын зогсоолууд орох бол хоёр, гуравдугаар бүсүүдэд захын зогсоолууд багтах юм.

Нэгдүгээр бүст зогсоолын төлбөр өмнөхөөс тодорхой хэмжээгээр нэмэгдэх бөгөөд хоёр цагаас илүү нэг зогсоолд зогсоохыг зөвшөөрөхгүй аж.

Энэ тавдугаар сараас эхлэн хотын төвийн зогсоолуудыг энэхүү шинэ журамд шилжүүлнэ гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04