Хятадын эрдэмтэд коронавирус бэлгийн замаар халдварлах магадлалтайг судалжээ

2020-05-08 1474 0

Олон улсын эрдэмтдийн сүлжээ болох JAMA Network Open онлайн сэтгүүлд “Covid-19 өвчнийг үүсгэгч вирус хүний өтгөн, шээс, шүлснээс илэрч байсан. Харин эрэгтэй хүний үрийн шингэнээс илэрсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм” хэмээн бичсэн байсан.

Тэгвэл Хятадын хэсэг эрдэмтэд коронавируст халдвараар өвчилсөн эрчүүдийн заримынх нь үрийн шингэнд уг вирус агуулагдаж байгааг тогтоожээ. Тиймээс коронавирус нь бэлгийн замаар халдварладаг байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрээд байгаа аж.

Тодруулбал, Хятадын Хэнань мужийн Шаньчю хотын эмнэлгийн судлаачид 38 эрэгтэйн үрийн шингэнийг шинжлэхэд зургаад нь коронавирус агуулагдаж байсан байна.

Энэ талаар бусад эрдэмтэд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа ба ямартай ч судалгааг цааш гүнзгийрүүлж, коронавирус бэлгийн замаар дамждаг эсэхийг эцэслэн тогтоох ёстой гэдэг дээр санал нэгдээд байгаа аж.

Эх сурвалж: South China Morning Post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22