Франкфуртээс ирсэн иргэнээс “Covid-19” илэрч, батлагдсан тохиолдлын тоо 42 боллоо

2020-05-08 1588 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Сэжигтэй хоёр тохиолдол, тандалтын зорилгоор хийсэн 7 сорьцод шинжилгээ хийлээ. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. 

Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрсэн.

Ингээд манай улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 42 болж, эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол боллоо. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ байна. Эмчилгээ үргэлжилж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06