Агаарын дүүжин тээврийн ашиглалтын зардал метро, трамвайнаас 5-8 дахин бага

2020-05-07 966 0

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах зорилгоор хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Уг төслийг хэрэгжүүлэхэд Бүгд найрамдах Франц улсын Засгийн газраас зээл олгох боломжтойгоо мэдэгджээ. Тиймээс УИХ энэ долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Бүгд найрамдах Франц улсаас нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй авахаар тохиролцжээ.

Дүүжин тээврийн зам барих төслийн эхний чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, гурван зогсоолтой байх бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий гурван зогсоолтой шугам барихаар төлөвлөжээ. Энэ чиглэлийн бүтээн байгуулалтад 25.3 сая евро зарцуулах тооцоолол гарчээ.

Дүүжин тээврийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд үйлчлүүлнэ гэж тооцсон байна. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь метро, трамвайнаас 5-8 дахин бага гэсэн судалгааны дүн гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19