“Фронт” Цэгмидийг‬ ‪ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ

2020-05-06 874 0

Гуравхан хоногийн дараа аугаа их ялалтын баярын өдөр тохиох гэж байна. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, өдгөө 98 насыг зооглож буй олноо “Фронт” С.Цэгмид хэмээн нэршсэн буурайг ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнажээ.

Дэлхийн II дайны үед Монголын ард түмэн “Бүхнийг Фронтод” хөдөлгөөн өрнүүлэн Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт Цэгмид” гуай юм. Тэрээр 18 настайдаа Монгол Улсын сайн малчин цолыг Маршал Х.Чойбалсангаас гардаж явсан ба аймгийнхаа 30 мянган хүнийг төлөөлөн эх орны дайны үед фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан түүхтэй.

Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд арав орчим хоног байж Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байсан гэдэг.

С.Цэгмэд фронтын тэргүүн шугаман дээр Улаан армийн дайчдын хамт.
1942 оны 12-р сар.

Түүний бүрэлдэхүүнд нь багтсан энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж, 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хуваан дөрвөн хэсэг рүү явцгааж байжээ.

Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ баримтат кинонд “Фронт” С.Цэгмид гуайн дурсамжийг оруулах гэнэ.

С.Цэгмидийн хамт Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас Долгор гээд нийт дөрвөн эмэгтэй эх орны дайны үед фронтыг зорьж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08