Зургаан сарын турш 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг өгнө

2020-05-06 990 0

“КОВИД 19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор баталсан “Цар тахлаас хамгаалах тухай” хууль өнөөдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хэрэгжиж эхэллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхэд болон эмзэг бүлгийнхнийг дэмжсэн хэд хэдэн арга хэмжээ авах тухай шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал:

-2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100.000 төгрөг болгов.

-Нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.

-Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

-Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар болов.

-Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгов.

-Одой иргэдийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгов.

-Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно.

Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ онд хүүхдийн спортын наадам зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Мөн Токиогийн олимпийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн. Засгийн газраас өмнө нь зарласан 7 багц арга хэмжээ, өнөөдөр танилцуулж буй дөрвөн багц арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг зарцуулна” хэмээн тайлбарлаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19