Д.Нямхүү: Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, сорьц нь ирж яваа

2020-05-06 1509 0

ЭМЯ-аас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.

Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна” гэв. 

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид батлагдсан тохиолдлуудыг 2-13 дахь хоног дээр нь дөрвөөс таван удаа шинжилгээ хийж байж илрүүлж байна.

Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аар орж ирсэн бол бусад нь 10 гаруй улс орноос транзит эсвэл шууд нислэгээр зөөвөрлөгдөн орж иржээ.

Батлагдсан тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн буюу дунд хэлбэрийн, 14.6 хувь нь хүнд, хүндэвтэр байгаа бол таван хувь нь маш хүнд гэсэн эмнэл зүйн шинж тэмдэгтэй байна. Өвчлөгсдийн 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй бөгөөд өвчтөнүүдийн 10 орчим хувь нь уушгины хатгаагаар хүндэрсэн.

Түүнчлэн архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдварт өртсөн байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс энэ өвчнөөр өвчилж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22