Д.Нямхүү: Нийт батлагдсан тохиолдол 40 болж, 12 хүн бүрэн эдгэрээд байна

2020-05-04 1102 0

ЭМЯ-аас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн халдвар нэгээр нэмэгдэж, Монгол Улс дахь батлагдсан тохиолдлын тоо 40 болсныг мэдээллээ. 

Тэрээр “Өчигдөр гурван лабораторид нийт 332 хүнд шинжилгээ хийжээ. Үүн дотор тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээнд оруулжээ.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн байна. Дээрх иргэд нийтдээ 40 гаруй хоног эмчлүүлжээ. Нийт батлагдсан тохиолдол 40 болсноос 12 нь эдгэрсэн байна. Өдгөө эмчлэгдэж байгаа 28 хүний дотор өндөр настай, элэгний хорт хавдартай хүн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүний эмчилгээ, хяналт шинжилгээ, тандалт, судалгаа үргэлжилж байна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10