Ирэх пүрэв гарагийн 08:00-18:00 цагт Чингэлтэй дүүргийн орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаана

2020-05-01 1396 0

Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна. 

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд хөл хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн шуурхай штаб дүүргийн 50 дугаар сургуульд байрлаж, төлөвлөлт, ажиллагаа, мэдээлэл технологи олон нийттэй харилцах, санхүү төсөв, материал хангалт гэсэн таван багт хуваагдан, чиглэл чиглэлийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг тодотгон, дадлага сургуулийн бэлэн байдлыг хангаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос уриаллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19