COVID-19: Эрэгтэйчүүд болон таргалалттай хүмүүсийн дунд нас баралт зонхилж байна

2020-05-01 1167 0

Эрүүл мэндийн яамнаас хийж буй ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нэгэн судалгааны дүнг танилцуулсан юм.

Тэрээр “Их Британид хийгдсэн судалгааны дүнг танилцуулъя. Судалгааг Эдинбургийн их сургууль, Ливерпулийн их сургууль, Лондоны Эзэн хааны коллежийн эрдэм шинжилгээний ажилтнууд удирдаж явуулсан байна.

Уг судалгаанд хоёрдугаар сарын 6-аас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд Их Британийн нийт 166 эмнэлэг, 16749 өвчтөнийг хамруулжээ. 

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 49% нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 33% нь нас барж, 17% нь судалгааг дуусах үед үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа юм байна. 

Харин амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн хувьд 53% нь нас барж, 20% нь эдгэрч, 27% нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байжээ.

Судалгааны дүнгээс харахад уушги, зүрх, бөөрний архаг суурь өвчтэй байх нь коронавирусийн халдварын эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна эрэгтэйчүүд, мөн таргалалттай хүмүүс дунд нас баралт зонхилж байжээ.

Тарган хүмүүсийн уушгины үйл ажиллагаа буурч, арьсан доорх болон дотор эрхтний өөхний эд, эсэд үрэвсэл ихээр явагддаг тул хүний дархлааг бууруулж улмаар амь насанд илүү эрсдэл учруулах аюултай байж болзошгүй гэж дүгнэхэд хүргэсэн байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23