ОХУ-ын ерөнхий сайд коронавирусийн халдвараар өвчилжээ

2020-05-01 1554 0

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авчээ. Тэрээр  “Коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор би өөрийгөө тусгаарлаж, эмч нарын зааврыг дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдана. Хамтран зүтгэгчидтэйгээ утсаар болон видео хэлбэрээр холбогдож, байнгын харилцаатай байх бодолтой байна” гэжээ. 

Мөн тэрээр “Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр Тэргүүн шадар сайд Андрей Белоусовыг дэвшүүлэх саналтай байна” хэмээн Ерөнхийлөгч В.Путинтэй цахимаар холбогдох үедээ хэлсэн байна. Ерөнхийлөгч В.Путин түүнийг хурдан эдгэхийг хүсчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23