Коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүлэв

2020-05-01 967 0

Монгол Улсын Засгийн газар, УОК, УОК-ийн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ.

Тус системийг “Интерактив” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн ба системд бүх шатны Онцгой комиссын штаб холбогдож, сургалт дадлагыг цахимаар тогтмол зохион байгуулах боломжтой боллоо.

Мөн гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликэйшнийг боловсруулан нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02