Тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг ХӨСҮТ-өөс шилжүүлэн гаргалаа

2020-04-29 1405 0

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдээллээ.

Тэрээр “Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Энэ шинжилгээнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан -112, Цэргийн төв эмнэлгийн-2,
ажиглах байрны-25, /давтан шинжилгээ/, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь-6, SOS медикал эмнэлэгийн-1, тандалтын -111 хүний /Нийслэлийн дүүргүүд болон зарим аймгаас уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүст санамсаргүй түүврийн аргаар хийсэн/ шинжилгээ хамаарч байна.

Дархан-Уул аймагт 59, ХӨСҮТ-д 256 хүнд шинжилгээ хийсэн байна.

ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Мөн ажиглалтын байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүллээ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19