ОУАЭА: Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэгэн эрсдэл үүсээгүй

2020-04-28 1093 0

Сүүлийн үед Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрсэн байх магадлалтай гэсэн таамаг гараад буй.

Тэгвэл Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас өнгөрөгч баасан гарагт “Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй” гэж мэдээллээ.

Украйны талаас өгсөн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхэд тухайн улсад хийсэн хэмжилтийн дүнгээр цацрагийн түвшин маш бага хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байна гэж ОУАЭА-аас мэдэгдлээ.
ОУАЭА нь түймэр гарснаас хойш Украйн улсын холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж, ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн системээрээ гишүүн орнуудыг тухай бүр мэдээллээр ханган ажиллаж байна.

Манай улсын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллага Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран гүйцэтгэж буй хяналт шинжилгээний дүнгээр 2020 оны 04 дүгээр сард байгалийн цацрагийн дэвсгэр түвшин хэвийн хэмжээнд байна.

Мэдээллийн эх сурвалж:
https://www.iaea.org/newscenter/pressreleases/iaea-sees-no-radiation-related-risk-from-fires-in-chornobyl-exclusion-zone

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07