Д.Нямхүү: Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгэсэн

2020-04-28 1133 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрт нь 1000 оношлуур хүргэж, туршилт сургуулилт хийгдэж байна. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил байгаа. Шаардлагатай үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.

ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалтад шилжсэн. Бид одоо дараагийн тусгай нислэгүүдээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22