Нөгөөдрөөс Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх замыг хаана

2020-04-27 926 0

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 4 дүгээр 29-өөс 5 дугаар 11-ны хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй юм байна. Шинэчилснээр 3.75 м өргөн 6 эгнээ авто зам, 2 талаараа явган хүний зам шинээр баригдана. Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчлэх аж.

Цаашид авто замын урд тал буюу Эх Нялхсын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18