“Анх-Отгон” бүрэн эдгэрч, 47 хоногийн дараа эмнэлгээс гарлаа

2020-04-27 1593 0

ЭМЯ-аас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ өдрийн сайн мэдээ нь Монгол Улс дахь коронавируст халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Франц улсын иргэн, Монголчуудын нэрлэснээр Анх-Отгон бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан явдал байв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймагт буй салбар лабораторид 161 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмчилгээнд орохын өмнө эмч, сувилагч, үйлчилгээний ажилтан нарын уушгины зургийг авч хадгалдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор авдаг юм. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг. 

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан бий. Тандалтын зорилгоор 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 15 тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөгжиж, эрүүл гэж гарсан. Бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. Энэ хүн 47 хоног эмчлүүлсэн. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсаны хариуг бусад улс манай улсад илгээх байх гэж бодож байна. 

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн 38 тохиолдлын 10 нь эдгэрч эмнэлгээс гарлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04