Москвагаас ирсэн оюутны 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч, 38 тохиолдол бүртгэгдлээ

2020-04-26 1366 0

ЭМЯ-аас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 209 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорноговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Мөн тандалтын зорилгоор 9 сорьцод шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Уг сорьцуудыг Налайх, Баянгол дүүрэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан. 

Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсан ОХУ-аас ирсэн нэг оюутны гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Алтанбулагаар дамжин орж ирсэн 21 оюутанд коронавирус илэрлээ. Оюутнууд энгийн үедээ ч хоол унд бага байдаг. Тэдний дархлал маш суларсан байна. Хүүхдүүд эх орондоо, ар гэрийнхнийхээ хажууд ирсэн нь азтай юм. 

Өчигдрийн байдлаар нэг хүн эдгэрч, ажиглалтын байр руу шилжсэн. Ингээд нийт батлагдсан 38 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн эдгэрч, 29 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. 

Франц иргэний биеийн байдал хөнгөн, зовиургүй, шинж тэмдгүүд арилсан сайн байгаа. Таван сорьц авахад цэрнээс нь вирус илэрч байгаа. Удахгүй эдгэрч, эмнэлгээс гарна гэж найдаж байна” гэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10