2.5 тонн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

2020-04-25 1085 0

Энэ сарын 21-ний өдөр Замын-Үүд боомтоор 2.5 тн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Уг бүтээгдэхүүн нь  экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй байсныг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлэн хурааж авчээ.

Хэвийн үед Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 800-1000 суудлын машин, 300 хүртэл ачааны машин орж гардаг байна. Сүүлийн таван жилийн дүнг авч үзвэл Замын-Үүд боомтоор зорчигчийн тоо жилд дунджаар арав гаруй хувийн өсөлттэй гарчээ. Үүнтэй холбоотойгоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр зөрчлийн хэмжээ тасралтгүй өсөж байгаа аж.

Өнгөрсөн жилд л гэхэд Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан экспорт, импорт нийлсэн 600 гаруй зөрчлийг илрүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07