ЦЕГ: Хүүхэд өлсгөлөнгөөр нас барсан гэдэг худал мэдээлэл

2020-04-25 1430 0

Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр цахим орчинд “Баянзүрх дүүргийн 19- р хорооны …-р хэсэг, …-р тоотод оршин суугч иргэний хүүхэд өлсгөлөнгөөр эндсэн” гэсэн мэдээлэл цацагдаж, олныг хирдхийлгэсэн.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас “БЗД-ийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд 72 цаг хоол идээгүйн улмаас “Өлсөж” нас барсан гэсэн мэдээлэл нь ХУДАЛ мэдээлэл болно” гэв.

Тус залуу гэр бүл нь хоёулаа ажилтай, хүүхдүүдээ асран тэжээх бүрэн боломжтой, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, өөрийн гэсэн гэртэй, төрийн зүгээс хүртэх халамжийн тэтгэмжинд хамрагддаг, цалинтай ээж тэтгэмжид хамрагдаж байгаад ажилтай болж Нийгмийн даатгал төлдөг болсон тул уг тэтгэмж нь зогсоогдсон байна.

Хүүхэд өлсгөлөнгөөр биш өвчний улмаас нас барсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10