ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан оюутнаас “Covid-19” илэрч, халдварын тохиолдол 36 болов

2020-04-24 1274 0

Монгол Улсад зоронавируст халдварын 36 дахь тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн, нийлээд 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймаг дахь лабораторид хийсэн. Коронавирус илрээгүй. Энэ лабораторид ХӨСҮТ-ийн мэргэжилтэн ажиллаж байгаа. Тэнд шинжилгээ, хяналтын ажлыг байнга хийнэ. 

Тандалтын зорилгоор уушигны хатгаагаар өвдсөн 29 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд УНТЭ, Хоёрдугаар эмнэлэг, нийслэлийн таван дүүргээс сорьцуудыг цуглуулсан. 

Бид ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүст давтан шинжилгээ хийж байгаа. Энэ явцад ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан.

Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол илэрч байгааг та бүхэн анхаарах ёстой. ХӨСҮТ-д гол хүмүүсээ тусгаарласан нь онолоо. Нууц хугацаа байгаа учраас хэд хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрч байна. Ийм учраас хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй. Хяналтын хугацааг тээршээж болохгүй” гэв.

Мөн Турк улсын нэг иргэн эдгэрч эмнэлгээс гэрийн хяналтад шилжиж буйг дуулгав.

Ийнхүү Монгол улсад коронавирусийн 36 дахь тохиолдол бүртгэгдэв. Үүнээс одоогийн байдлаар 8 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16