Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэн, дахин шинжилгээ хийлгэхээр болжээ

2020-04-23 1383 0

Мансуурсан байж болзошгүй үедээ ээжийгээ “зодож“ буй бичлэг нь цахим орчинд тарж, хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлээд байсан жүжигчин Т.Билэгжаргалын шүүх хурлыг хойшлуулжээ.

Түүнийг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариу­цах чадваргүй гэж тодорхойлсон учраас түүнд холбогдох хэргийг ийн хойшлуулсан аж.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянажээ.Улмаар Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан аж.

Гэвч шүүх хуралдаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж тодорхойлжээ.

Иймээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

БГД-ийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол, ААН-ийн хэрэглээний халуун усыг түр хязгаарлана

Халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх хуваарийн дагуу энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Б

2026-06-22

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19