ШЕЗ: Аварга Э.Оюунболдын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

2020-04-22 681 0

Монгол Улсын аварга Э.Оюунболдын ДНК-ийн шинжилгээний хариуг Солонгосын итгэмжлэгдсэн лабораториос авч ДНК-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдгийг ШЕЗ-өөс өнөөдөр хийсэн Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах үеэр мэдээлэв.

Дэлгэрүүлбэл, Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд гаргасан “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” хүсэлт,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэдэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах”, Допингийн эсрэг үндэсний төвөөс тухайн үед Э.Оюунболдын бөхийн галд допингийн эсрэг таниулах сурталчилгаа хийгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах тухай” хүсэлтүүд гаргасан.

Шүүх үүнийг 2020.02.18-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээр дурьдсан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна.

Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй тул шүүх хуралдааныг товлоогүй байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03