ТИР машины буюу тээврийн жолоочоос халдвар илэрч, батлагдсан тохиолдол 34 боллоо

2020-04-21 734 0

ЭМЯ-аас өнөөдөр 14:14 минутад шуурхай мэдээлэл хийлээ. Тус яамны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн Монгол Улсын иргэн аж.

Тус иргэн нь ТИР машины буюу тээврийн жолооч бөгөөд гэр бүлээрээ ирсэн учир тэднийг тусгаарласан байжээ. Одоогийн байдлаар эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа юм байна.

Уг иргэн нь 02 сарын 21-ээс ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хүртэл явсан өгүүлэмжтэй байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан.

Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна. Өвчлөл бүртгэгдсэнээс хойших хугацаанд бид 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн.

Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй” гэв.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН “COVID-19”-ИЙН 34 ТОХИОЛДОЛ:

2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.

2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс дахин коронавирусийн халдвар илрэв.

2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэв.

2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.03.28: Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илрэв.

2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илрэв.

2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.

2020.04.14: ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан сэжигтэй 20 тохиолдлын 13-аас нь коронавирусийн халдвар илэрч, Монгол улс дахь “Covid-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 30 болов.

2020.04.16: ОХУ-аас ирэн “Амар” зочид буудалд тусгаарлагдаад байсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

2020.04.20: Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутны шинжилгээнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.04.21 14:14 минут. Алтанбулаг боомтоор орж ирсэн ТИР машины буюу тээврийн жолоочоос халдвар илэрч Монгол улс дахь коронавирусийн батлагдсан тохиолдол 34 болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачид задлан

2024-11-25

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14