Түргэвчилсэн оношлуураар ЭЕРЭГ гэж оношлогдсон “Интермед” эмнэлгийн өвчтөнд дахин шинжилгээ хийж байна

2020-04-21 1333 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Өчигдөр 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын 11 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ болон эдгээр 341 хүнд коронавирус илрээгүй. Нийт 154 хүнд эмчилгээ, хяналт, тандалт судалгаа хийгдэж байна.

Өнөөдөр өглөөний 05:00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай, 2 уушгиндаа хатгаатай иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь ЭЕРЭГ гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-оос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.

Одоо тухайн иргэнийг болон ойрын хавьтал буюу эмнэлэгт хүргэж ирсэн 3 хүний хамт тусгаарласан байгаа. Мөн “Интермед” эмнэлэгт зааварчилгаа өгөн ажиллаж байна” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23