“Урт цагаан”-ыг дахин төлөвлөх 30 САЯ төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

2020-04-20 561 0

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарлаа.

Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг 05 дугаар сарын 11-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг  хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд

2023-11-30

Хятадад дэгдээд буй нянгийн гаралтай уушгины хатгаагаар 0-5 насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрч байна

БНХАУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өгсөн.

2023-11-30

ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрнэ

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ. Манай улсын х

2023-11-23