Хонь
Ололт амжилтыг алдахгүй барьж байхын тулд хүрч очих хил хязгаараа тодорхой болгоорой. Танд өөрийгөө бусдад таниулах, нээн харуулахад чухал боломж гарч ирж болзошгүй. Та өөрийн дотоод эрх чөлөө, амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарах байх. Та мөнгө олох гэж улайрсаар байгаад ертөнцийг аврах гоо сайхнаа умартсан байна. Та сарын сүүлээр өөрийн бие болон гоо сайхандаа нилээдгүй цагийг зарах болно. Ажил үйлстээ бүтээлчээр хандан, хүчээ зөв хуваарилан оновчтой ашиглахыг хичээ. Урьдчилан тооцоолоогүй гэнэтийн үйл явдал учирч мэднэ.
Үхэр
Мөнгө санхүүгийн тал дээр удахгүй сайхан мэдээ дуулна. Таны хийж буй бүтээлч ажил тань амжилтыг дагуулна. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг та хүснэ. Гэхдээ яарсны хэрэггүй, аяндаа цаг хугацааны явцад өөрчлөлт ирнэ. Санамсаргүй танилцсан хүнтэйгээ та удаан хугацааны турш хамт байна. Чухал шийдвэр, үрэлгэн байдал гаргах хэрэггүй. Сарын сүүлээр бизнесийн өрсөлдөгч болон эдийн засагчидтай харьцахад тийм ч таатай байхгүй бололтой. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна.
Хамтатгах
Таны хүчтэй, эрэмгий зан чанар ба удирдах ажилд тэмүүлэх нь амьдралынхаа эзэн нь гэдгийг мэдрэхэд тань тусална. Албан ажил дээр эерэг өөрчлөлт гарч магадгүй. Албан тушаалын хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Санхүүгийн байдал сарын сүүлээр жаахан тааруу байх ба та ойр дотныхноосоо зээл авахаасаа бүү айж эмээ, бүү сандар, энэ бол зөвхөн цаг зуурын хүндрэл. Мэргэжлийн асуудлыг асуудалгүй шийдэх, эд зүйлсийн хангамжийг сайжруулах боломж гарна. Идэвхитэй, бүтээлч авьяас чадвараа нээн илрүүлэхэд тааламжтай.
Мэлхий
Материаллаг байдал ялимгүй тоглоомд хожих эсвэл азтай худалдан авалт хийх магадлалтай. Уран бүтээлийн ажил онгод хөглөгдөх, өөрийн нуугдмал авьяасаа нээх, сэтгэлийн мухарт нууцханаар бодож мөрөөдөж явсан зүйлээ хийх зэрэг нь таныг жинхэнэ аз жаргалд умбуулан цаашлаад амжилтад хүрэх болно. Таны эрүүл мэндэд таагүй байдлаар нөлөөлөх учраас ядарч зүдрэхээс зайлсхий. Хамтрагчтайгаа хийсэн ажил чинь гайхам амжилтад хүрнэ. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Харин сарын сүүлээр тушаал дэвшихэд таатай. Санхүүдээ сайтар хянамгай хандаарай. Буруу тооцоолох болон хууртагдах магадлалтай.
Арслан
Ирээдүйдээ итгэх бат итгэл, өөдрөг үзэлтэй байж, амьдралын эрч хүч улам нэмэгдэнэ. Та зорилгоо зөв тодорхойлсон, шийдэмгий, хөл дээрээ бат зогсож чадсан, нөхцөл байдлыг зөв үнэлдэг, бодит орчноос тасраагүй хүмүүс л амжилт олно. Та ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй, гэхдээ нэмэлт хүч гарган ажиллах хэрэгтэй. Аливаа харилцаа таагүй байх бөгөөд ойр дотны хүнтэйгээ маргалдах болно. Энэхүү маргааны гол эзэн нь та өөрөө байна.Та санхүүгийн байдлаа эрс дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй ч эрсдэлтэй алхам бүү хий. Хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж маяглаж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй.
Охин
Шинэ танилтай болох буюу эртний найзтайгаа санаандгүй учралаар учрах бололтой. Шинэ нээлт хийх, гэнэтийн эргэлт гарах буюу сансрын энерги хувиран өөрчлөгдөх болно. Сарын сүүлээр санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийл. Өөрийн сонирхдог зүйлээ хийгээрэй. Сэтгэл хөөрлөөр бүхнийг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Санхүүгийн хувьд тогтвортой ч ирээдүйд хийх гэрээ хэлцэлээ сайтар бодож байж шийдсэн нь дээр. Таны эргэн тойронд сайхан сэтгэлтэй, эерэг хүмүүс дүүрэн байна.
Жинлүүр
Олдож байгаа боломжийг бүү алдаарай. Од эрхсийн таатай байрлал энэ ордонд байрлаж байгаа ба мөнгө төгрөгийн орлого олох, аль эсвэл ашиг хонжоотой худалдан авалт хийж болохыг амлаж байна. Гэсэн ч хувийн амьдрал амжилтгүй байх тул үүнтэй холбогдон урам хугарах болно. Сэтгэл хөдлөлийн улмаас гаргах ширүүн догшин зан байдал нь таныг эвгүй хүнд байдалд оруулж болзошгүй. Санхүүгийн асуудал тань танилын хүрээгээр зохицуулагдаж шийдэгдэх болно. Энэ ордныхон биеийн эсэргүүцэл их сул байдаг тул дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэйг сануулж байна.
Хилэнц
Элдэв муу зүйлсийн нөлөөнд автахаас сэргийл. Та бүх хүний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө сайн хянах хэрэгтэй. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Сарын дунд үед мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Гэсэн хэдий ч азтай тохиолоор таны хийсэн гэрээ хэлэлцээр амжилттай болж түүнийгээ дагаад санхүүгийн тал дээр дэвшил гарна. Ядарсан тархи болон биеэ сайхан амраасны дараа хэн нэгний тусламж дэмжлэггүй өөрийн хүчээр ажиллаж хөдөлмөрлөх нь чухал байна. Эрүүл мэндээ хойш тавьж хэрхэвч болохгүй.
Нум
Энэ сарыг оюуны хөгжил, хувийн амьдралын асуудалд өөрийгөө зориул гэж одод зөвлөж байна. Мэргэжлийн салбарт амжилт дагуулна. Сарын сүүлээр бүтээлч байдал болон зөн билиг, бэлгийн чадвар нэмэгдэнэ. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч эртнээс төлөвлөөгүй зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч шийдвэр гаргасан танд гэнэтийнх байх болно. Санхүүгийн байдал тогтворгүй байх ба магадгүй хувийн жижиг сажиг асуудлуудтай тулгарч санхүүгийн асуудлыг шийдэх хэрэг гарч мэднэ. Өөрийнхөө хийж буй зүйл болон өөртөө дүгнэлт хийх боломж гарч ирэх бөгөөд ойрын хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг ч гаргах таатай боломж бий болно.
Матар
Сарын дундуур холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эргэцүүлэн бодоорой. Ажил хэрэгч нэг нь шинэ танилтай танилцах бөгөөд түүнд өөрийгөө ямар их ашигтай, гайхалтай хүн болохыг мэдрүүлж чадна. Шинэ санаа төслүүд биелэлээ олж эхлэх бөгөөд энэ бүхнийг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Од эрхсийн таагүй байрлал, санхүүгийн хямралд хүргэх магадлалтай. Материаллаг зүйл багасах бололтой.
Хумх
Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж ажилла. Ямар ч ажил төрөл танаас их хэмжээний хүч гаргахыг шаардаж болохыг од гарагс та бүхэнд урьдчилан анхааруулж байна. Бүх эрч хүчээ зөвхөн ажилдаа чиглүүлэн ажиллах хэрэгтэй. Амжилт таныг хүлээж байна. Мөрийтэй тоглоомд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой төлөвлөж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй нь. Эрүүл мэнддээ санаа тавь. Санхүүгийн хувьд сарын сүүлээр тааруухан байна. Та санамсаргүйгээр худалдан авалт хийх, аль эсвэл өмнө өгсөн амлалт, үүргийн дагуу төлөх төлбөр тооцооны улмаас мөнгө санхүүгийн байдал дордоно. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг байж, биеэ барихыг сайтар хичээ.
Загас
Танд ажлын санал ирнэ. Санхүүгийн тал дээр бэрхшээл тулгарна. Тиймээс аливаа мөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг баримт боловсруулахдаа хянуур болгоомжтой хандаарай. Шинэ ажлын байранд очих, тавьсан зорилгодоо хүрэхэд тань ямар нэгэн саад бэрхшээл гарах магадлалтай. Хамтарч ухаан сийлбэл илүү амжилтад хүрнэ. Ямар ч асуудал тулгарсан хийж буй ажлаа хойш битгий тавь. Тууштай, хөдөлмөрч байдал тань танд амжилт авчирна. Бусдын нөлөөнд автахгүй байхыг зөвлөж байна. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийдэхийн тулд түр хүлээгээрэй. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй