Монгол улсад “Covid-19”-ийн 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-20 794 0

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад коронавирусийн 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ.

Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Мөн хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар хяналт шинжилгээгээ үргэлжлүүлж байна” гэв.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН “COVID-19”-ИЙН 33 ТОХИОЛДОЛ:

2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.

2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс дахин коронавирусийн халдвар илрэв.

2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэв.

2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.03.28: Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илрэв.

2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илрэв.

2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.

2020.04.14: ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан сэжигтэй 20 тохиолдлын 13-аас нь коронавирусийн халдвар илэрч, Монгол улс дахь “Covid-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 30 болов.

2020.04.16: ОХУ-аас ирэн “Амар” зочид буудалд тусгаарлагдаад байсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

2020.04.20: Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутны шинжилгээнээс коронавирусийн халдвар илрэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “

2025-10-30

Өнөөдрөөс АИ-92 шатахууныг хязгаарлалтгүй олгож эхэлнэ

Шатахууны нөхцөл, байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өгчээ. “202

2025-10-28

ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станц барих гэрээг үзэглэлээ

Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын ста

2025-10-24