Дээд шүүх МАН-ыг хэзээ татан буулгах вэ?

2020-04-20 715 0

МАН УИХ-ын 2016 оны сонгуульд олонх болохтойгоо зэрэгцээд 60 тэрбум буюу монгол төрийн албыг наймаалцсан хэрэг сөхөгдсөн. Төрийн бүх шатны албыг наймаалцан “60 тэрбум” төгрөг босгох хэргийн схем боловсруулж, төрийн албыг ханцуйндаа наймаалцан, хууль бус аргаар мөнгө босгосон хэрэг шалгагдсаар, МАН-ын гишүүн НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал шинэ оны өмнөхөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэднийг сонгуулийг будилаантуулсан, төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн үзэж дөрвөн жилийн хорих ял ногдуулсан билээ.

Энэ хоёр хүнд дээрх ялыг ногдуулсан нь МАН төрийн албыг наймаалцаж, өнөөгийн төрийн албанд томилогдсон дарга нарт уг схем үйлчилсэн гэдгийг баталсан.

Эргэн сануулбал, “60 тэрбум”-ын гэх хэргийн схемийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар одоогоос дөрвөн жилийн өмнөх сонгуульд зориулан боловсруулж, УИХ-ын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболдод танилцуулж, хэрхэн нийслэл, орон нутаг, яам, тамгын газар гээд төрийн бүх байгууллагаас санхүүжилт босгох талаар ярьж буй видео болон аудио бичлэгийг иргэн Г.Доржзодов баримт болгон задалсан юм.

Тэрбээр тухайн үед А.Ганбаатарын гэгдэх “Их хаад” группт гэрээгээр ажиллаж байсан хүн. Тухайн бичлэгт тайлбарлаж буйгаар, зөвхөн нийслэл дээр гэхэд хэдхэн хурган дарга нарын албан тушаалыг наймаалснаар 60 тэрбум төгрөг намдаа босгох боломжтойг хэлсэн байдаг. Эндээс авч үзвэл, 60 тэрбумаар тогтохгүй их мөнгийг МАН-ынхан сонгуулийн дараа төрийн албыг ханцуйндаа наймаалцах замаар босгосон нь тодорхой болж байна.

Түүнчлэн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ схемийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөсөн нь өөрөө 100 жилийн түүхтэй ууган нам “60 тэрбум”-ын схемийг өөрсдөө дотроосоо хэрэгжүүлснээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон. Чухам үнэхээр энэ нам ийм төлөвлөгөө, схем боловсруулсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь өнөөгийн төрийн албаны дарга нарын томилгоо, төрийн албаны чадамж мөн л хууль бусад тооцогдож байна.

Тиймээс өнөөдөр МАН төрийн эрхийг барих, сонгуульд оролцох нь битгий хэл хуулийн дагуу татан буугдах дээрээ тулчхаад байна. Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ.

Ямартай ч улс гүрэн, тусгаар тогтнолын эсрэг үйлдэл хийсэн, тулгаар хууль Үндсэн хуулиа зөрчсөн намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлдэг хуулийн механизм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эндээс харахад, МАН-ын булхай луйвар нь жоомоо шатаах гэж байгаад гэрээ шатаасан гэдэг шогтой яв цав таарч байгаа нь энэ хуулийн заалтын гол тодорхойлолттой яв цав тохирч байна. Угтаа бол нэгнийгээ улс төрийн захиалгаар гэм буруутай үйлдлийг нь яллах гэсэн тэдний санаархал нь намаа татан буулгах хэмжээнд хүргэж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого мөн болохыг улс төр судлаачид тайлбарлаж байна.

Дараагийн нэг МАН-ын татан буугдах үндэслэл нь ЖДҮ-ийн хэрэг. Өнөөдөр У.Хүрэлсүхийн толгойлж буй засгийн нэр бүхий 49 гишүүн үүн дээр Ерөнхий сайд өөрөө нэмэгдээд (төрсөн дүү У.Давхарбаярт 1.3 тэрбумын зээл авч өгсөн) нийт 50-уулаа Засгийн газрын тусгай сан болох зөвхөн ЖДҮ эрхлэгч нарт зориулсан гурван хувийн хүүтэй, хугацаа урттай нэн хөнгөлөлттэй ЖДҮХС-аас тэрбум, тэрбумаар нь зээл авсан нь нэгэнтээ батлагдаж, нотлогдсон.

Тэр бүү хэл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх энэ сангаас хөнгөлөлттэй зээл авч өгсөн нь тодорхой болоод байгаа. Өнөөдөр албан тушаалтнуудын онц ноцтой бүлэглэн гэмт хэргийн улмаас УИХ-ын гишүүн Б.Батзориг яллагдагчаар татагдаж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор чөлөөлөгдсөн.

Б.Батзоригоор улс төрийн туг тахиад, өөрсдөө намтайгаа, бусад луйварчидтайгаа ард нь цэвэр өнгөрөхийг оролдож байгааг өөрийн гэсэн толгойтой бүхэн ойлгож байгаа. Тийм их хэмжээний мөнгийг дан ганц яамны нэг сайд дур мэдэн 50 хүнд хуваарилна гэдэг ёстой санаанд багтамгүй зүйл. МАН бүлгийн хурал дээрээ ярилцаж өөр хоорондоо жидүгийн зээлийг хуваарилцах яриаг анх гаргасан. Ард нь ч найдвартай тал болох намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан учраас УИХ-ын гишүүд олноороо жидү зээлийг өөрсдөө “хуссан”.

Хамгийн гол нь, ЖДҮ-ийн энэ том мафижсан хэрэгт гишүүн, сайд асан Б.Батзориг ганцаараа яллагдаж, Ерөнхий сайд тэргүүтэй бусад намын нөхөд нь ял завшаад үлдэхээр зэхэж байгаа нь илэрхий. Б.Батзоригийн араас гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа нар тушаасныг нь биелүүлж, амласныг нь л авсан. Ийнхүү МАН 60 тэрбумын дараагаар жидү буюу иргэдэд хүрэх ёстой зээлийг өндөр албан тушаалаа ашиглаж завшсан хэргээр шүүхээс шийдвэр гаргаж байгаа нь өнөөгийн эрх баригчид буюу МАН татан буугдах хоёр дахь том шалтгаан үүсч байна. Хууль эрх зүйн хувьд нэгэнт батлагдаж нотлогдсон учир МАН намын хувьд төрийн эрх барихын хувьд хүчин төгөлдөр бус болж хувирлаа.

Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд бүхэл бүтэн 50-уулаа ард түмнийхээ итгэлээр сонгогдчихоод, иргэдийнхээ боломжийг хулгайлж байсан увайгүй төр байгаагүй. У.Хүрэлсүх, ерөөс энэ удаагийн олонхоор бүрэлдсэн МАН бол бүхий л шатандаа жинхэнэ хулгайч, авлигач, луйварчдаар дүүрсэн, бүр хүчингийн хэрэг хүртэл үйлдэж байсныг нь сануулъя. Монголын түүхэнд төрийн яаманд ажлаа хийж байсан залуу мэргэжилтэнг албан тушаалаа булаалдсан МАН-ын гишүүн хутгалж амь насыг нь онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал эцэслээгүй байгаа.

МАН 60 тэрбумдаж, ЖДҮ-дэж, хүчингийн хэрэг хийж, хүний амь насыг албан тушаалын төлөө хөнөөж, хамгийн аймшигт төрийг түүхэнд тамгалан үлдээлээ.

Мөн л хамгаалалт өндөр Төрийн ордонд нэрт хүмүүн цаг бусаар хорвоог орхиж, хэрэгт сэрдэгдсэн номтой гэгддэг гишүүн нь өөрөө суудлаасаа огцорсон нь МАН-ын бас нэг жигшүүрт гэмт хэрэг. Тоочоод байвал өнгөрсөн дөрвөн жилд хийсэн “МАН-дуулаачдын” ард түмнийг мөлжсөн аймшигт гэмт хэргүүд ар араасаа хөвөрнө.

Иймд МАН татан буугдах хангалттай нөхцөл байдал хуулийн хувьд нэгэнт үүсчээ. Улсын Дээд шүүх одоо харин хуулийн өмнө хүн бүр эрх тэгш үйлчилнэ гэсэн Монгол Улсын хуулийн дагуу шударгаар ажлаа хийж, дээрх гэмт хэрэгтэн, монгол төрийн эрх барих эрхгүй МАН-ыг татан буулгах ажлаа хийх үлдээд байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоолой зангируулан цээжээ балбаж, байн байн сүр үзүүлэн поп мэдэгдэл хийж байхынхаа оронд хуулийн дагуу 100 жилийн түүхтэй гэгдэх намаа яаралтай татан буулгах ажлыг гардан хийж, шударга ёсыг тогтооно гэсэн амандаа хүрэх хэрэгтэй байна. Иргэд олон нийтийн үнэлгээгээр МАН хэдийнэ татан буугдах буюу эрх зүйн чадамжгүй нам болжээ гэдгийг харж байна.

“Ардчилал таймс” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тод

2024-11-27

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25