Д.Нямхүү: Франц иргэний шинжилгээний нэг сорьцод эерэг, бусдад нь сөрөг хариу гарсан

2020-04-18 1150 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөд бөйдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ы хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нэгдүгээр сарын 30-аас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа. Тэд бүгд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрийн эмчлэх тухай зөвлөгөө гэх мэт мэдээлэл авч байна” гэв.

Тодруулбал, гадаадад байгаа Монголчуудаас нийт 13 хүн халдвар авч, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 82 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээний хариуг маргааш танилцуулна.

Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна.

Франц иргэний шинжилгээний нэг сорьцод эерэг хариу гарч, бусад нь сөрөг гарч байгаа. Хамар залгиур, шээс, өтгөн, цусанд мөн үздэг. Үүнээс нэгд нь илэрч байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06