200 мянган төгрөгийн дэмжлэгийг хэнд олгох вэ?

2020-04-17 901 0

УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлээс  иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газар  өнөөдөр баталлаа.

Үйл ажиллагаа нь доголдож борлуулалтын орлого нь буурсан ч  ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. 

Түүнчлэн УОК, Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого нь  50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөгийн дэмжлэгийг  3 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн.

Үүнд дараах гурван төрлийн ААН байгууллага хамаарна.

  • -Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН,
  • -Төрийн бус байгууллага
  • -Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургууль

Ажилтны болоод ажил олгогчдын НДШ-ийг  чөлөөлөхдөө  энэ оны эхний гурван сард төлж байсан хэмжээнээс илүүгүй хэмжээгээр  бичилт хийнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлтийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө.

Мөн Сайд С.Чинзориг “НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Нийгмийн даатгалд өртэй бол хүү, алданги тооцохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая албан хаагчид байгаагийн 70 орчим хувь нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана” гэсэн юм.

Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн энэхүү хөнгөлөлт чөлөөлөлт  ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хувийн ААН-үүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг дэмжих талаар хэлэлцлээ

Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Ж

2023-12-06

ЦЕГ: Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бус, Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүнийг шалгаж байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанаас албан ёсны мэдээлэл

2023-12-05

Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд

2023-11-30