Д.НЯМХҮҮ: Манай эмч нар 4.5 сая төгрөгийн цалин авч байгаа

2020-04-17 1678 0

ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад илүү цагийн цалин хөлсийг хэрхэн олгож байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Д.Нямхүү Манай эмч ажилчид, журмын дагуу нэмэлт цалин авч байгаа. Жишээлбэл өмнө нь 1.5-1.6 саяын цалин авч байсан эмч халдварын энэ үед дайчлагдаж ажиллаад  4 сая гаруй төгрөгийн цалин авч байна. Тодруулбал 4.5 сая төгрөгийн цалин авч байгаа.

Сувилагч гэхэд үндсэн цалин нь хоёр дахин нэмэгдсэн. Цалин, илүү цагийн мөнгөө эмч, мэргэжилтнүүд цаг тухайдаа авч байна.

Голомт банкнаас өгсөн 100 сая төгрөгийг эмч нарт бүгдэд нь хувааж өгсөн. ХӨСҮТ-ийн 800 ажилтан бүгд энэ халдвартай тэмцэж байгаа. Сая Франц өвчтөний ажилладаг компаниас 100 сая төгрөг хандивласан. Бүгдэд нь ижил, тэнцүү хувааж өгсөн.

Мөн УОК-оос нэмэгдэл урамшуулал өгсөн. Энэ бүх хандивыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнд тэнцүү хувааж өгсөн. Манай эмнэлэгт цалин мөнгөтэй холбоотой ямар ч хэл ам гараагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06