Д.НАРАНБААТАР: Вирус устгадаг гэх зүүлт хүний айдсыг далимдуулан хийж буй цэвэр луйвар

2020-04-17 1135 0

Цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавируст халдвар улс гүрэн, хүн бүрийг айдаст автуулж, бүгд л энэ цаг үеийг даван гарахын тулд хичээл зүтгэл гаргацгааж байна.

УИХ-ын гишүүдээс эхлэн жирийн иргэд ч сүүлийн үест “вирусээс хамгаалагч” карт гэх зүүлтийг зүүх болсон. Харин энэ картын тухайд “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар
“Өвчнөөр дамжуулан хийж байгаа луйвар” гэж хэлэв. Мөн гол найрлага болох хлорын давхар исэл нь хүний ам, хамар руу ороход маш хортой хэмээн мэдэгдлээ.

Тэрээр “Их хурлын дарга Г.Занданшатар, С.Жавхлан гишүүнээс авахуулаад нийт 9 гишүүн, мөн хотын дарга С.Амарсайхан энэ вирус хамгаалагч картыг зүүсэн байна.
Есөөс гурав нь л маскаа зүүгээд, үлдсэн нь зүүхгүй байх жишээний.
Шулуухан хэлэхэд энэ бол зүгээр л хүний айдсаар далимдуулан хийж байгаа луйвар. Өөр юу ч биш.

Вирус устгагч гэж нэрлээд буй картны гол орц найрлага юу вэ? Хлорын давхар исэл, байгалийн циолит гэсэн хоёрхон зүйл гол орц нь болдог байна. Хлорын давхар ислийг ширээний тавцан, тавиур зэргийг ариутгахад ариутгалын бодисоор хэрэглэдэг.

Харин хлорын давхар исэл хий байдлаараа хүний амьсгалын эрхтэн лүү орвол маш хүчтэй исэлдүүлэгч учраас хортой. Юун карт болгоод зүүх.

Airdoctor-ын тухайд гэхэд бүх төрлийн вирус, бактери, мөөгөнцрийг устгаж таны ойр орчинд нэг метр радиус дотор аюулгүй бүрхүүл үүсгэн хамгаалдаг мэтээр их амархан зүйл ярьж байна.

Коронавирус агаар дуслын замаар халдварладаг. Шүлсний бичил дусалд дугтуйлагдчихсан вирус хүний ам хамраар ороод,уушгинд орж хатгаа үүсгэнэ. Ийм байхад тэр картыг зүүгээд ямар ч хэрэг байхгүй.

Үүнийг шинжлэх ухааны эхний А үсэг хэлдэг хүн мэднэ. Хэрвээ энэ карт ажилладаг байсан бол хүн төрөлхтөн хэдэн мянгаараа амь насаа алдаад суухгүй байсан.

Эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёул Японоос гаралтай гэж байна. Үнэхээр үр дүнтэй байсан бол Япончууд өөрсдөө хэрэглээд,онц байдал зарлах дээрээ тулахгүй байх байсан” хэмээв.

Одоогийн байдлаар Монголд Virusshutout Mongolia болон Airdoctor гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан тус картыг худалдаалж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМД-ын тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг хэрхэн хялбар аргаар авах вэ?

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгж

2024-05-01

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм оруулж, ЭМДС-аас санхүүжүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Цахим орчинд "Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эмийг оруулж, ЭМДС-аас санхүүжүүлсэн" гэх мэдээлэ

2024-04-19

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03