Монгол Улс дахь коронавируст халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 31 болов

2020-04-16 672 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ХӨСҮТ болон Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораторид 84 шинжилгээ хийлээ. Үүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хяналт, тандалтаар ажиллаад ирсэн эмч, мэргэжилтнүүд, мөн тээврийн жолооч 44 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 25 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.

Харин ОХУ-аас ирэн “Амар” зочид буудалд тусгаарлагдаад байсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт 31 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 5 хүн нь эдгэж, эмнэлгээс гарсан. Үргэлжлэн хяналтад байна” хэмээв.

Мөн “Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр өвчтөнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийсэн, эсрэг бие илрээгүй. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвараар өвчлөөгүй гэсэн үг” гэж тайлбарлалаа.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН “COVID-19”-ИЙН 31 ТОХИОЛДОЛ:

2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.

2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс дахин коронавирусийн халдвар илрэв.

2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.

2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 10 батлагдсан тохиолдол бүртгэгдэв.

2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

2020.03.28: Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илрэв.

2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илрэв.

2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.

2020.04.14: ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан сэжигтэй 20 тохиолдлын 13-аас нь коронавирусийн халдвар илэрч, Монгол улс дахь “Covid-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 30 болов.

2020.04.16: ОХУ-аас ирэн “Амар” зочид буудалд тусгаарлагдаад байсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19