6 метрээс дээш өндөртэй шилмүүст модыг шилжүүлэхэд 977130 төгрөг төлнө

2020-04-15 766 0

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ. Ингэснээр нэг шоо.метр модны үнэлгээг 2.7, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдэж байгаа аж. Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх зэргийн ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.

Ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар гурван тэрбум төгрөг ордог байна. Харин ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр энэ тоо хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх гэнэ.  

Мөн өсвөр, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоожээ. Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350000 төгрөг байсан бол одоо 977130 төгрөг болж байгаа юм.

Байгалийн ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өсвөр, залуу модыг хот суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад уг үнийг мөрдөх юм.

Модыг зөвшөөрөлгүй авсан тохиолдолд дээрх үнийг гурав нугалж хохирлыг тооцох аж. Ингэснээр хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсгөж, үүнийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хавар, намрын цэцэрлэгжүүлэлт, тохижилтод зориулан ойгоос мод шилжүүлэн суулгахдаа заавал зөвшөөрөл авч ажиллахыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

5.4 тэрбумын хохиролтой Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ

Энэ оны эхээр буюу 2024 оны нэгдүгээр  сарын 24-ний шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт га

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07