Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд хяналт шалгалт хийжээ

2020-04-15 551 0

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн түгээлт, зарцуулалт, чанар, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 02.27-03.17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ. Энэхүү шалгалтад нийт 88 эм хангамжийн байгууллага хамрагдсан байна.

Шалгалтаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр ханган нийлүүлэх чиглэлээр аймгуудад ажиллаж буй эм ханган нийлүүлэх байгууллагуудын 70 хувь нь Улаанбаатар хотод байрлалтай эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлөөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн хадгалалтын аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан,

эм ханган нийлүүлэх байгууллагуудын 31 хувь, эмийн сангуудын 35 хувь нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлага, зарцуулалт, устгалын бүртгэлийг бүрэн, тогтмол хөтлөөгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын тайланг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Мөн эмийн санд хүлээн авсан мансууруулах эмийн 55 жоронд судалгаа хийхэд 10 хувь нь стандартын бус маягтад бичсэн зөрчилтэй байна.

Зөрчил, дутагдал гаргасан 44 аж ахуйн нэгж, байгууллагад 151 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хоёр байгууллага, нэг мэргэжилтэнд шийтгэврийн арга хэмжээ авч, шалгалтад хамрагдсан албан тушаалтан, мэргэжилтнүүдэд холбогдох хууль, дүрэм, заавар, журмыг сурталчлан таниулж хэрэгжүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Шалгалтын дүнг үндэслэн хууль, тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар Эрүүл мэндийн яаманд 5 заалт, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт 4 заалт бүхий албан бичгийг хүргүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт

2024-11-06

ЭМД-ын сангаас төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

ЭМД-ын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахаар тусгасан. Ингэ

2024-11-04

Өглөөний цай уухгүй байх нь ой тогтоолт, төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрийн хувьд өглөөний цай нь өдөр тутмын хоол хүнсний сал

2024-06-24