ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2020-04-14 914 0

Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Тэрээр хүсэлтдээ “Эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул тэтгэвэртээ суух хүсэлтэй” гэдгээ дурдсан ч зарим эх сурвалжууд түүнийг “Шахаанд орсон” гэлцэж байна.

Ж.Бямбадорж нь эдүгээ 68 настай. Түүнийг “Ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан гэх яриа үнэн бол энэ нь хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр цацагдсан “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нарын утасны яриатай холбоотой байж болзошгүй юм.

Уг ярианд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нь Г.Загдаагийн асрамжинд байдаг иргэдийн тухай “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй” гэсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа.

Мөн ХЭҮК-ийн дарга өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр 40 гаруй минут ярьсан, маргасан. Сүүлдээ тэвчээр барагдаад хэлсэн үгийг минь тасдаж аваад цацсан. Г.Загдаа энэ бичлэгээр намайг жил гаруй дарамталж байна. Би түүний дарамтад орж ажлаа явуулахгүй” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20