Эрээнд байгаа 50 Монгол иргэнийг маргааш авчирна

2020-04-14 875 0

УОК-ийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл өгч байна.

Тэрээр “УОК-ийн хурлаар Эрээнд байгаа 50 монгол иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэд Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад, 3 дугаар сарын 25-аас хойш хүлээж байгаа. Энэ хугацаанд 4 дүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа.

50 иргэний 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа.

Бас нэг асуудал бол гадаадад байгаа иргэддээ ямар нэг хэмжээгээр туслах талаар нэлээд судалж ярьж байна. Манай яам саналаа танилцууллаа. УОК-ын даргын үүргийн дагуу саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад саналаа боловсруулаад УОК-т танилцуулахаар болж байна.

Өнөөдрийн байдлаар 7888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнтэй холбоотой бид эрсдлээ тооцож байна. Ямар тохиолдолд татан авах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо нэгдүгээрт бодно. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс хэр сайжирч байна, түүнийг харж, бэлтгэж байж хуваарь гаргана.

Иргэдээ бид орхихгүй. Боломжоороо, чадлаараа, нислэг хийдэг цэгүүдээсээ авах бодлого барина. Тодорхой хугацааг өнөөдөр хэлэх боломжгүй.

Гадаад улсад халдвар авсан Монгол Улсын нийт 9 иргэн байна. Ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19